₮ 0

No products in the cart.

Ясны ургалтыг эмчлэхэд шимт ясыг хоол цайндаа буцалгаж хэрэглэх үр дүнтэй

Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг хариуллаа.

-Яс ургалтыг зогсоох уламжлалт эмчилгээ бий юу?

-Яс нь шороо махбодын хувь ихтэй, хий голлон гүйдэг эрхтэн. Хийн бүх өвчлөлийн үед яс хямрах магадлалтай байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, зүрхний хий, бөөр, давсагны хүйтэн хий зэрэг өвчний үед ясны эмгэг өвчлөл үүсэх нь элбэг байдаг.

Мөн халдварт ханиад томуу болон бусад халдварт өвчний эдгэрэлтийн үед халуун нь хийтэй хавсардаг учраас халууны сүүл ясанд шунаж ясны өвчнийг үүсгэх нь элбэг байдаг. Сүүлийн үед эмэгтэйчүүд яс, үе мөчний өвчнөөр өвчлөх нь элбэг байна. Ялангуяа төрсний дараах гам алдалтаас шалтгаалсан ясны өвчлөл элбэг болсон байна. Мөн ханиад томууг дутуу эмчилсэнээс хий ясанд шунасныг анзааралгүй архагшуулах тохиолдол их байна.  Үүнээс шалтгаалж ясны өвчлөл үүсч байгаа. Хүмүүс цул сав эрхтэнээ их анхаардаг.

Харин яс, арьс, судсаа анхаарч, хамгаалахгүй байна. Ясны ургалтыг зогсоох,  ургасан ясыг шимэгдүүлэх эмчилгээ уламжлалт анагаах ухаанд бий. Эмчилгээний зарчим нь биеийн бүх ясны тунгалаг цөвийн боловсролтыг сайжруулах эм, заслын эмчилгээ хийнэ.

Ясанд хамгийн сайн бөгөөд эмчилгээний энгийн арга бол шимтэй яс болох нас бие гүйцсэн хязаалан хонины борви, тойг, далны бариулны ясыг хоол, цайндаа буцалгаж хэрэглэх, мөн Мана 4 танг эдгээр шимтэй ястай буцалгаж хэрэглэснээр ясыг төлжүүлж, ясны өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №09 (38)

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...