₮ 0

No products in the cart.

Үсээ будах болон үсний будаг сонгохдоо анхаарах зүйлс

1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалагийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна.  

Үсний будагны орцод хорт хавдар үүсгэх химийн бодис орсон байдаг гэж английн эрдэмтэд мэдээлжээ. Олон жилийн турш жилд 1-2 удаа үсээ буддаг 100 эмэгтэйчүүдийн 87 нь хөхний хорт хавдар туссан гэсэн статистик тоо байдаг. Судалгааны үр дүн бүрэн баталгаагүй, яагаад гэвэл үсээ будуулдаггүй эмэгтэйчүүд ч энэ төрлийн хорт хавдар тусах тохиолдол багагүй бүртгэгдсэн.

Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг аж.

Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталжээ.  Бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг гэнэ. Мөн үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг эрдэмтэд баталжээ.

Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байдаг ажээ.

Үсээ ойр ойрхон будах эсвэл муу будгаар будах нь үс халзрах цаашлаад арьс, дотор эрхтэнд аюултай байдаг. Тиймээс бүсгүй та өөрийн эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.

28 угаалтын дараагаас үсээ дахин будаж болно хэмээн үсний мэргэжилтэнгүүд зөвлөдөг. Ихэвчлэн 4-6 долоо хоногт мэдэгдэхүйц үсний уг ургаж эхэлдэг ба энэ үед дахин үсний уг хэсэгээ будаж болно.

Зарим судалгаагаар үс будах болон тунгалагийн хорт хавдраар өвчлөх магадлал (50 хувиас их) уялдаатай болох нь илэрчээ. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь гурав дахин их байдгийг тогтоожээ.

Тиймээс та үсээ аль болох бага будаж байгаарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг ч эрүүл мэнд хамгаас чухал шүү дээ.

Үсний будаг авахдаа анхаарах зүйл

• Хүний арьс гоо сайханы бүтээгдэхүүнүүдийг хүлээж аван цусны эргэлтэнд оруулах чадвартай. Тиймээс хэрэглэх хүнснийхээ орцыг хардаг шигээ хэрэглэх гоо сайханы бүтээгдэхүүнүүдийхээ орцыг харж, хянаж байж хэрэглэж сурах хэрэгтэй.

• Үсний будганы орцонд 22 төрлийн химийн бодисийг хэрэглэхийг Европийн орнуудад хориглосон байдаг юм байна.

Үсний тань будагны найралган дотор доорх бодисууд байгаа эсэхийг анзаар!

Доорх 22 химийн бодисийг агуулж байвал таны эрүүл мэндэд хор учируулж магад тул анхаар!

• 6-Methoxy-2,3-Pyridinediamine

• 2,3-Naphthalenediol

• 2,4-Diaminodiphenylamine

• 2,6-Bis(2-Hydroxyethoxy)-3,5-Pyridinediamine

• 2-Methoxymethyl-p-Aminophenol

• 4,5-Diamino-1-Methylpyrazole

• 4,5-Diamino-1-((4-Chlorophenyl)Methyl)-1H-Pyrazole Sulfate

• 4-Chloro-2-Aminophenol

• 4-Hydroxyindole

• 4-Methoxytoluene-2,5-Diamine

• 5-Amino-4-Fluoro-2-Methylphenol Sulfate

• N,N-Diethyl-m-Aminophenol

• N,N-Dimethyl-2,6-Pyridinediamine

• N-Cyclopentyl-m-Aminophenol

• N-(2-Methoxyethyl)-p-phenylenediamine

• 2,4-Diamino-5-methylphenetol

• 1,7-Naphthalenediol

• 3,4-Diaminobenzoic acid

• 2-Aminomethyl-p-aminophenol

• Solvent Red 1 (CI 12150)

• Acid Orange 24 (CI 20170)

• Acid Red 73 (CI 27290)

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...