₮ 0

No products in the cart.

Ц.Цэвээнханд: Сэтгэл гутралтай хүн ямар ч юманд дургүй болдог

Хүний амьдралын аз жаргалын 90 хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг гэдэг. Бидний эрүүл мэндийн нэг чухал хэсэг бол сэтгэцийн эрүүл мэнд билээ. Үүний талаар Монгол Улсын сэтгэцийн зөвлөх эмч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр “Ди-Эл” сэтгэц, сэтгэл заслын эмнэлгийн эмч Ц.Цэвээнхандтай ярилцлаа. 

-Сэтгэ цийн эмнэлэг гэхээр зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг үү? Ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Сэтгэц гэдэг бол сэтгэл зүйн өвчтэй холбоотой зүйл. Сэтгэ цийн өвчин нь 500 гаруй төрөлтэй байдаг. Үүн дотроо со лиоролтой, со лиоролгүй гэх зэрэг ангилал байдаг. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүс голцуу со лиорлын бус сэтгэлийн хямралтай, стресстэй ирдэг. Сэтгэл зүйн өвчин биеийн зовиураар илрэх үед өөр эмнэлгүүдээр яваад, үр дүн гараагүй хүмүүс их ханддаг. Өөрөөр хэлбэл тухайн биеийн зовиурыг үзээд, зүгээр байвал тухайн эмч нар манай төв рүү явуулдаг. Яагаад гэхээр сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй өвдөлт байна гэдгийг мэдсэн байдаг.

-Эмчилгээний ямар арга барилуудыг ашигладаг вэ?

-Олон янзын арга бий. Ялангуяа со лиорлын бус бүлгийн өвчнүүдэд сэтгэл заслын эмчилгээ голлох хувийг эзэлдэг. Сэтгэл заслын эмчилгээ нь дотроо олон хэлбэртэй. Жишээлбэл, манай эмнэлэг клиник сэтгэл заслын эмчилгээ голлон хийдэг. Энэ нь хүнд үүсээд байгаа сэтгэлийн гэмтэл дээр нь ажиллана гэсэн үг. Эхлээд сэтгэцийн мэргэжлийн эмч онош тавиад ямар эмчилгээ хийхээ шийддэг. Эмийн эмчилгээ хийх үү, сэтгэл заслын эмчилгээтэй явах уу гэдэг тактикийг боловсруулдаг л даа. Тэгээд тухайн хүнд аль тохиромжтойг шийддэг гэсэн үг. Мөн эмчилгээ хийж байх явцдаа оношоо эргэж ярилцана. Тухайн хүн анхаарал, төвлөрөл муутай байвал сэтгэл заслын эмчилгээ үр дүн муутай, юмаа ойлгоод бага ч гэсэн анхаарал нь төвлөрч чадаж байвал үр дүн нь арай өөр байдаг. Хэрэв анхаарал муутай байвал эмийн эмчилгээгээр түр тогтоож байгаад сэтгэл заслын эмчилгээнд орно. Өвчин тус бүр дээр өөр, өөр тактик боловсруулдаг. Хүн бүрийн араншин, тип болгон өөр. Холерик, сангвиник, меланхолик зэрэг зан аашийн темп хүртэл өвчинд нөлөөлнө шүү дээ. Бид стандарт эмчилгээ барьж ажилладаг, сүүлийн үед сэтгэл мэдрэлд нөлөөлдөг, тайвшруулдаг эмчилгээний арга янз бүрээр бий болж байна. Мөн төрөл бүрийн эмүүд ч бий.

-Сүүлийн үед эмчилгээний олон төрлүүд бий болж байгаа гэлээ. Жишээлбэл арт тирапи буюу урлагаар дамжуулж сэтгэл заслын эмчилгээ хийдэг болсон гэж сонссон?

-Би сая зөвхөн өөрийн эмнэлгийн тухайд тайлбарлалаа. Орчин үед олон янзын эмчилгээний аргыг ашигладаг болсон. Арт тирапи бол зургаар дамжуулж хүний сэтгэл зүйн байдлыг оношилж байгаа нэг хэлбэр. Сэтгэл зүйн асуудлаа ярьж чаддаггүй, аргаа олдоггүй, ярих  сонирхолгүй,  хүмүүст  үүнийг хийгээрэй гээд тохирсон даалгавар өгдөг. Тэгээд түүнд тохирсон зураг зураарай гэхэд хүн бүр өөрийн сэтгэлийн зургийг зурдаг. Хэрэв гэр бүлийн будлиантай бол аль нэг талаараа түүнийг зурахгүй байх жишээтэй. Тэр зурсан зураг бүр дээр нь дүгнэлт хийж, оношоо тавьдаг. Мөн үүнээс гадна номоор эмчлэх эмчилгээ, дуу хөгжмийн, хөдөлмөр эмчилгээ гэж байдаг. Ялангуяа манай клиникийн эмнэлэгт бол хөдөлмөр эмчилгээний реаблитацийн тасаг байдаг л даа. Өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчтэй хүн зөвхөн эм уугаад хэвтэх биш тэр хүний бодол санаа, ухамсрыг төлөвшүүлэх эмчилгээг давхар хийнэ гэсэн үг. Жишээлбэл, мужааны эмчилгээ гэж байна. Голчлон эрэгтэй хүмүүсийг модоор ямар нэг зүйл хийлгэдэг. Эмэгтэй хүмүүсийг бол юм нэхүүлж, оёулна. Мөн ном уншуулаад тухайн хүний зан араншинд тохирсон зүйлсийг хийдэг. Тэгээд давхар сэтгэл заслын эмчилгээ явагддаг. Манайд бол сэтгэл заслийн эмчилгээ, реаблитаци буюу нөхөн сэргээх эмчилгээ хийгддэг.

-Сэтгэцийн өөрчлөлт гэж юуг хэлж байгаа вэ, сэтгэл гутралаас үүдэлтэй өвчнүүдийг авч үздэг үү?

-Олон улсад F бүлгийн 10 дугаар ангилал гэж байдаг. Тэр бүлгийн бүх өвчин сэтгэцийн өвчин. Жишээлбэл, сэтгэл гутрал, архины донтолт, тэнэгрэл, биеийн шалтгаант өвчин, оюуны хомсдол, шизофрения гэх зэрэг. Тэр ангилал дотор байгаа бүгд сэтгэцийн өвчин. Гэхдээ эдгээр дотроос аль өвчнийг хаана эмчлэх вэ гэдэг учиртай.

-Хүн өөрийгөө сэтгэл зүйн өөрчлөлтөд орсноо хэрхэн мэдэх вэ?

-Энэ бол өвчин тус бүрээр авч үзнэ. Жишээлбэл, сэтгэл гутралтай хүн ямар ч юманд дургүй болдог. Мөн нойргүйдэх, өөрийгөө муу хүн гэж бодох, орж ирсэн бодол болгон нь дандаа муу байх, таагүй зүйлсийг өөр дээрээ тусгаж авна. Мөн ямар ч юманд идэвх сонирхолгүй, дур хүсэлгүй болдог. Өөрийгөө арчлах, орчноо анхаарах нь сул болно. Тэгэхээр шинж тэмдэг нь өвчин болгон дээр өөр. Стресстэй хүн гэхэд дандаа түгшилттэй байна. Ийм хүн нь өөрт хамаагүй зүйлд санаа зовдог, тогтворгүй болдог. Хэрвээ ийм зүйлс ажиглагдвал би хэвийн биш байна, сэтгэл зүйн зөвлөгөө авах болжээ гэж ойлгох хэрэгтэй.

-Дээрх асуудлууд  өөрт нь тохиолдсон ч гэсэн сэтгэцийн эмчид хандахаасаа санаа зовдог тал байдаг?

-Яг үнэн. Зөв асуулт байна. Яагаад гэхээр сэтгэцийн эмнэлэг гэхээр манай ард түмэн солиотой өвчтөнг эмчилдэг газар гэж ойлгодог. Энэ бол олон үе дамжаад ирсэн ялгаварлан гадуурхах ойлголттой холбоотой. Хүнд хэлхээсээ санаа нь зовдог, сэтгэцийн эмчид үзүүлсэн гэхээр л галзуураад л үзүүлсэн мэт ойлгодог. Энэ нэр хүндээсээ болоод хандах хандлага ийм болсон. Одоо нэг үеэ бодвол ойлголт, хандлага нь арай өөрчлөгдөж байна. Яагаад гэхээр нийгэмд стрессгүй хүн их цөөхөн байна. Стресс болгон хүн бүрд янз бүр байдаг. Үүнийг тайлах аргаа сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл эмнэлэгт хандахгүй байгаа учраас тэр. Жишээлбэл, зүрх тайван биш үед зүрхний эмч дээр очоод үзүүлэхэд зүгээр байдаг. Манай эмч нар энэ бол сэтгэл зүйтэй холбоотой өвчлөл гэдгийг мэдээд, сэтгэл зүйн эмчид хандахыг санал болгодог. Үндсэндээ бол зүрхний шинж тэмдгээр сэтгэл зүйгээ илэрхийлээд байна. Сэтгэл, мэдрэлийн өвчин зөвхөн солиорол биш, Санаа зовохгүйгээр эмчид хандах хэрэгтэй.

-Нийгэмд стресс их байна, хүн тархиа амраахын тулд яах хэрэгтэй вэ?

– Янз бүрийн боломж бий. Жишээлбэл, фитнесст явах, иог хийх зэрэг. Ер нь ажиглаад байхад яг стресст ороход нэгдүгээрт, ерөөсөө нойргүй болчихдог. Тийм учраас нойргүй удаан явж болохгүй.  Тэгэхээр өөрийгөө мэдрээд олон хоног нойргүй байвал эмчид хандах хэрэгтэй. Мөн  архины, тоглоомын гэх мэтчилэн донтолтууд их байна. Дээр үед бидний ажиллаж байх залуу цагт донтолт ховор байсан. Архины л донтолтын тохиолдол байснаас биш хар тамхи, тоглоомын донтолтууд байгаагүй.  Одоо бол их болж.

-Стресстэй байгаагаа хүмүүс мэддэг ч тоохгүй яваад л байдаг. Хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

-Ойролцоогоор 14 хоногоос дээш хямралтай байвал сэтгэл, мэдрэлийн өвчин рүү шилждэг. Дараагийн шатны хүндрэлтэй үе рүү ордог. Жишээлбэл, бага зэргийн сэтгэл гутралтай хүн удаан байвал амиа хорлох хэмжээнд ч хүрч болно. Би ингэж амьд яваад яах юм үхье гэж бодож эхэлдэг.

-Сүүлийн үед яах аргагүй анхаарал татаж байгаа нэг зүйл хар тамхи, гар утас, компьютер тоглоомын донтолт байна?

-Тийм. Цагдаагийн хар тамхитай тэмцэх алба манай эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг. Арга байхгүй хар тамхинд донтсон хүмүүс хэрэглээ нь ихдээд, хордсон байдаг. Өөрөөр хэлбэл дэмийрлийн шинжтэй болж янз бүрийн сэтгэцийн өөрчлөлт гарахаар нь эмнэлэгт авчирдаг.

– Насны онцлог, хүйсийн хувьд авч үзвэл ямар байдалтай байдаг вэ?                           

-Янз бүр. Тухайн хүнд сэтгэл гутралыг үүсгэж байгаа нөхцөл юу вэ гэдэг чухал. Жишээлбэл настай хүмүүс ганцаардсан, хүүхдүүд нь харж үздэггүй зэргээс сэтгэл гутралд орох нөхцөл үүсдэг. Энэ тохиолдолд өвдөхгүй байхын араггүй. Залуу дунд үеийнхэнд ч байна. Тэд янз бүрийн зээлтэй, бизнесийн, ажлын зэрэг  шалтгаантай байдаг.      

Г.Жаргал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...