₮ 0

No products in the cart.

Ц.Бодьцэцэг: Бидний хөөр баясалтай байдал бамбай булчирхайгаас хамаарна

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа UBH төвийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Ц.Бодьцэцэгтэй бамбай булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.

-Бамбай булчирхай хүний биед ямар үүрэгтэй эрхтэн бэ. Бодисын солилцоонд ямар үүрэгтэй вэ?

Хүн бүрт бамбай булчирхай байна. Энэ бол хүний нэг эрхтэн. Дотоод шүүрлийн булчирхайн дотор хамгийн том үүрэг гүйцэтгэдэг.

Дотоод шүүрлийн булчирхай гэдэг хэсэг бүлэг булчирхай хүний биед байдаг байх нь. Энэ нь юугаараа бусад эд эрхтнээс онцлогтой вэ гэхээр өөрөөсөө ялгаруулж байгаа дааврыг гадагшаа ялгаруулдаггүй, шууд дотогшоо цус руу оруулдаг. Тийм учраас нэрэндээ хүртэл учиртай байх нь.

Эдгээр булчирхайнууд дотроос бамбай бол том булчирхай. Энэ бол хүний биеийн гадаргуугийн эрхтэн. Тиймээс бодисын солилцоонд тэргүүлэгч, чирч явах үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлвэл бидний бодисын солилцоог сайн тал руу хөтлөгч юм. Би эмчлүүлэгчиддээ толгой галт тэрэгтэй зүйрлэж хэлдэг. Бамбай бол хүний биед маш олон үүрэгтэй. Энэ тусмаа биднийг өөд нь татаж баяр баясал бэлэглэдэг.

Бидний хөөр баясалтай байдал бамбайгаас хамаарна. Дотоод шүүрлийн булчирхайнууд бидний биед цөөн тоотой байгаа боловч өөрөөсөө ялгаруулж байгаа гормон нь маш бага. Тэрхүү гормон буюу даавраараа дамжуулаад маш том үйлдэл үзүүлдэг.

Юунаас болж бамбай булчирхай өвчилдөг вэ?

-Бамбай булчирхай өвчлөхөд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Бамбай гэхээр нэг л өвчин гэж ойлгож болохгүй дотроо олон янз. Жишээлбэл, үйл ажиллагаа алдагдах, үйл ажиллагаа ихсэх /манайхны ярьдгаар хордлого/, үйл ажиллагааны бууралт, бамбайн дутагдал, бамбайн үрэвслүүд зэрэг. ДЭМБ, эрдэмтэд судлаад ийм ийм төрлийн өвчлөлүүд байна гээд тогтоочихсон. Эдгээрээс манай оронд зонхилон тохиолдож байгаа нь бамбайн хордлогот бахуу гэж байна.

Энэ нь зүрх судасны системийн алдагдал, нүд бүлтийх, бамбай томрох гэсэн үндсэн гурван хам шинжээр илэрдэг хэцүү өвчин. Зайлшгүй эмийн эмчилгээ шаарддаг. Үүний дараа бамбайн өөрийн дутагдал гэж байна. Өөрөөсөө ялгаруулж буй дааврууд буурах, түүнийг буурахаар өнчин тархинаас ялгарч буй дааврууд ихэсдэг хэлбэрийн өвчнийг бамбайн үйл ажиллагааны дутмагшил гэнэ.

1997  оноос хойш ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, АШУИС-ийн хамтарсан судалгаагаар бол манай орон иод дутагдлын бүсэд байдаг. Бамбай нь иод дутагдлын улмаас томордог гэдэг дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу хөтөлбөр боловсуулж иод дутагдалтай тэмцсэн. Энэ нь бол бамбайн өвчлөлийн өөр нэг хэлбэр байх нь. Үүний нэгэн баталгаа бол сүүлийн үед бамбайгаас болсон зангилаат хэлбэр болон бамбайн үйл ажиллагааны дутагдал олширч байна. Дутмагшил олширч байгаа нь мөн олон шалтгаантай. Үүний нэгдүгээрт тамхидалт орно.

Бамбайн дутагдал ихсэж байгааг Эрүүл мэндийн байгууллагын эмч нар, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар мөн иргэд маань энэ талын ойлголт, ийм зүйл байдаг гэдэгт ухамсартай хандах хэрэгтэй. Нэг хэсэг бамбайн дутагдал гэдгийг хүмүүс бараг мэддэггүй байж л дээ. Олшроод ирэхээр хүмүүс анхаарлаа хандуулж эхэлж байгаа. Үүнийг би асуудал гэж харж байна. Энэ нь эх үрсийн нөхөн үржихүй, цаашлаад хүүхдийн өсөлт хөгжилт, оюуны өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг. Жишээлбэл Оросын эрдэмтдийн томоохон судалгаа байна. Оюуны хомсдолтой хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад таван хувь нь бамбайн дутагдалтай байсан. Тэр таван хувь хүүхдийг бид аврах боломжтой байсан. Тиймээс л эмч нар бамбайн өвчлөлийг гарынхаа салаагаар өнгөрүүлж болохгүй. Ялангуяа өрхийн эмч нар анхаарах хэрэгтэй.

-Жирэмсэн үеийн бамбайн дутагдал гэж юу вэ?

– Жирэмсний бамбайн дутагдал бол асуудал. Манай эмэгтэйчүүд их тамхи татдаг болсон. Бамбай булчирхайг тамхи “сөнөөдөг”. Тамхидалт бол бидний маш их анхаарах ёстой зүйл. Өнөөдөр бид утаанаасаа салах гэж тэмцэж байхад тамхины утаагаар нэгнээ хордуулж байна. Энэ нь олон өвчлөлүүдийг үүсгээд зогсохгүй нийгэмд тулгамдаад буй асуудал юм.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-ДЭМБ, манай ЭМЯ-ны гол зорилго бол эрүүл хүн хэрэгтэй гэж ярьсаар ч ирсэн. Ярьсаар ч байх болно. Хүн өвчилсөн хойноо тэгж их зарлага гаргах хэрэг байна уу? “Хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэж ярьдаг. Нэг талаараа үнэн ч өөрийн буруугаас үүсэх өвчлөлүүд бас байна. Бамбайг эрүүл байлгахад тайван амгалан байх, баяр баясгалантай, хүлээцтэй байх зэрэг чухал. Өөрөөр хэлвэл бамбайн өвчлөлд хотжилт нөлөөлдөг. Стресс цаашлаад бамбайн өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Урьдчилан сэргийлэх дараагийн зүйл нь цэвэр ус хэрэглэх. Мөн дээр дурьдсанчлан иодын дутагдлаас бамбайн өвчлөл үүсдэг учраас иоджуулсан давcыг зөв зохистой хэрэглэх, нарны гэрлээс хол битүү саванд хадгалах, мөн хоолоо болсон хойно давсаа хийх нь чухал. Эдгээр нь урьчилан сэргийлж байгаа нэг хэлбэр.

 Нөгөө талаас төрсний дараа бамбайн үрэвслүүд ихэсдэг учраас төрсний дараа ямар нэгэн вирусын халдварт өртөхгүй байх, энэ тал дээр анхаарч  хоолой, шүдээ эрүүл байлгах хэрэгтэй. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг хоосон үг биш. Амны хөндий эрүүл байж хоол боловсруулалт сайн явагдана. Хоол хүнсээрээ дамжуулан хамгийн хэрэгтэй шимт бодисуудыг шимэгдүүлж авдаг. Иодоо шимэгдүүлж, иод нь  бамбайд хуримтлагдсанаар бамбайн дутагдалд орохгүй, томрохгүй эрүүл байх үндэс болно.

-Бамбайн дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ?

-Бамбайгаас ялгарч байгаа дааврууд буурахаар аажимдаа бамбайн дутагдал үүсдэг. Шалтгаан нь олон янз. Оношлогдоход удаан хугацаа шаардана. Зарим газар бөөр гэж оношлон удаан хугацаа өнгөрсөн байх жишээтэй.

Бамбай булчирхайн дутагдал нь олон зовиураар хүнд илэрдэг. Тэр дундаас тухайн хүнд мэдрэгдэх шинж тэмдгүүдийг онцолвол, шалтгаангүйгээр бие сульдах, ядрах, оюуны хүч чадал буурах. Мөн төдийлөн анзаардаггүй зүйл нь хөлийн эрээн булчин чинэрч өвдөх. Сүүлийн үед хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ихсэж байгаа учраас зайлшгүй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Нэг үеэ бодвол лабораторийн шинжилгээ сайжирсан.

-Бамбайн өвчлөл удамшдаг уу?

-Удамшдаг хэлбэрүүд бол байна. Гэхдээ бүгд удамшдаггүй.

-Танд баярлалаа.

О.Цэцэгсүрэн

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...