₮ 0

No products in the cart.

Амьдралыг тань дэмий үрдэг АРВАН үйлдэл

Амьдралд тань тус нэмэр болохгүй байгаа хүмүүс, нөхцөл байдал болон дадал зуршлуудад хэр зэрэг их ач холбогдол өгдөг гэдгээ мэдэх үү. Хэрвээ тийм бол амьдралдаа хийхгүй байвал зохих дараах 10 зүйлийг амьдралдаа хэвшүүл.

Буруу зүйлүүдийн араас явахаа болих тэр агшинд таныг зөв зүйлүүд олох боломж өгдөг. Мариа Робинсон нэг удаа хэлэхдээ “Хэн ч өнгөрсөнд буцаж очоод бүхнийг шинээр эхлэж чадахгүй боловч өнөөдөр бүхнийг шинээр эхлээд цоо шинэ төгсгөлийг бий болгож чадна” гэсэн байдаг. Энэ бол үнэнтэй хамгийн ойрхон очсон ишлэл. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлтийг өөртөө хийж эхлэхээсээ өмнө таныг байранд тань байлгаад байгаа, бариад байгаа тэр зүйлсийг хийхээ болих ёстой. Яаж, юуг гэдгийг танд ойлгуулахын тулд дараах зүйлсийг гаргаж ирлээ.

Буруу хүмүүстэй цагийг өнгөрөөхөө боль

Өөрөөс тань сайн сайхан энерги, аз жаргал бүхнийг чинь сорох мэт авчихдаг тэр хүмүүстэй хамт цагийг өнгөрөөхөд амьдрал дэндүү богинохон. Хэрвээ хэн нэгэн таныг өөрийнхөө амьдралд оруулахыг хүсвэл, тэр  амьдралдаа таныг багтаах орон зайг бий болгох л болно. Тэр орон зайны төлөө та тэмцэх хэрэггүй. Өөрийн тань үнэ цэнийг үргэлж дутуу үнэлдэг тэр хүний төлөө хэзээ ч битгий хичээ.  Хамгийн сайн сайхан явахад чинь хамт байсан бус хамгийн хэцүү цаг үеүдэд хамт байсан тэр л хүмүүс жинхэнэ найзууд чинь байдаг.

Асуудлаасаа зугтаахаа зогсоо

Тэдэнтэй нүүр тул. Тиймээ, энэ амархан биш. Энэ дэлхий дээр өөрт нь ирсэн “цохилт” бүхэнд зөв таарсан хариуг нь алдаа мадаггүйгээр өгч чаддаг хүн гэж үгүй. Бид чинь зогсоо зайгүй  асуудлыг шийддэг машин биш шүү дээ. Ийм зориулалттай ч төрөөгүй. Тэр ч байтугай бид чинь урам хугарч, уйтгарлаж, шаналж бас унаж бүдэрч байх ёстой юм шүү дээ. Учир нь эдгээр зүйлс л бидний өнөөдөр хэн байгааг бий болгосон юм шүү дээ.

Өөрөө өөртөө худал хэлэхээ зогсоо

Бүх хүнд худлаа хэлж болох ч та өөртөө хэзээ ч худлаа хэлж чадахгүй. Бид боломжийг ашиглах болгонд бидний амьдрал дээшилдэг харин хамгийн эхний бөгөөд хамгийн хэцүү боломж бол өөрөө өөртэйгөө шударга байх явдал.

Өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг үл хайхрахаа зогсоо

Хамгийн их шаналал авчрах тэр зүйл бол хэн нэгнийг хэтэрхий их хайрласан хайрандаа өөрийгөө гээж өөрийгөө ч ямар онцгой хүн билээ гэдгээ мартах юм. Тиймээ хүмүүст тусал гэхдээ бас өөртөө ч тусал. Хэрвээ өөрөө өөрийнхөө хүсэл эрмэлзлэлийг дагаж амьдралд тань утга учрыг оруулж чадах тэр зүйлийг хийх цаг хугацаа гэж байдаг бол тэр цаг хугацаа чинь яг одоо.

Өөр хэн нэгэн юм шиг харагдахыг хичээхээ зогсоо

Амьдралын хамгийн том шалгууруудын нэг бол таныг үргэлж бусадтай л адил нэгэн болгохыг шаардах тэр л мөчид өөрийнхөөрөө байх явдал юм. Таниас илүү хөөрхөн нь байж болно, таниас илүү ухаалаг нь байж болно, таниас илүү залуу ч байж болно. Гэвч тэд хэзээ ч тань шиг байж чадахгүй. Өөрийнхөөрөө л бай, тэр цагт таныг байгаагаар тань хайрлах хүмүүс гарч ирэх болно.

Өнгөрсөнтэйгөө зууралдахаа зогсоо

Та хэрвээ амьдралынхаа өнгөрсөн бүлгийг дахин дахин “уншаад” байх аваас дараагийн бүлгээ эхлэж чадахгүй.

Алдаа гаргахаас айхаа зогсоо

Аливаа зүйлийг хийгээд алдаа хийсэн нь юу ч хийхгүй байснаас дор хаяж 10 дахин илүү бүтээлч байгаагийн илрэл. Амжилт бүхний ард цуварсан бүтэлгүйтлүүд байдаг ба бүтэгүйтэл бүхэн амжилт руу хөтөлж байдаг. Хийгээд алдсан зүйлүүддээ бус хийгээгүй зүйлүүддээ хүн хамгийн ихээр харамсдаг юм.

Өнгөрсөн алдаандаа өөрийгөө зэмлэхээ зогсоо

Магадгүй бид буруу хүнээ хайрлана, буруу зүйлүүд хийнэ тэрнээсээ болоод шанална гэхдээ хичнээн буруу байсан ч гэсэн бидний алдаа бүхэн бидэнд хэрэгтэй байгаа тэр л хүмүүс болон зүйлсийг олж авахад тусалдаг. Бид бүгд л алдаа гаргадаг, шаналдаг бас харамсдаг. Гэвч та бол өөрийнхөө алдаа биш, та бол өөрийнхөө зовлон бэрхшээл биш. Та бол яг одоо өөрийнхөө өнөөдөр болон ирээдүйг өөрчилж чадах хүч чадал бүхий нэгэн. Таны амьдралд тохиолдсон бүхэн таныг амьдралд тань тохиох хамгийн гайхалтай тэр мөчид бэлтгэсээр байгаа.

Аз жаргалыг худалдаж авахыг хичээхээ зогсоо

Бидний авахыг хүсдэг ихэнх зүйлс их үнэтэй. Гэвч үнэндээ биднийг хамгийн сэтгэл хангалуун болгох тэр зүйлс огтоос үнэгүй байдаг. Хайр, инээд, хүсэл эрмэлзлэлээ дагах.

Бусдаас аз жаргалыг эрж, хайхаа зогсоо

Хэрвээ та өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаа бол өөр хэнтэй ч ямар ч удаан хугацаанд хамт байсан гэсэн аз жаргалтай болж чадахгүй. Өрөөл бусдад аз жаргалыг өгөхөөсөө өмнө өөрийнхөө амьдралд тэр зүйлийг бий болгох хэрэгтэй.

Т.ДӨЛГӨӨН

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...